Улсын их дэлгүүрт 16:40 цагийн орчимд гал гарч, 16:48 цагт Онцгой байдлын газарт дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагын дагуу Нийслэлийн гал унтраах, аврах хоёр анги 16:50 цагт очжээ.
Гал унтраах алба хаагчдыг очих үед 11 хүн галын нөхцөл байдалд байсныг аварч, үүнээс 2 иргэн угаартсан байсныг түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэжээ.
Тухайн үед гал их хэмжээний талбайг хамарч унтраахад хүнд нөхцөл байдал үүссэний улмаас Нийслэлийн аврах гал унтраах 6 анги хүч нэмэгдэн ирж ажиллан, галыг унтрааж чадсан юм.
Гал унтраах, аврах ангийн алба хаагч ажиллагааны явцын талаар мэдээлэхдээ "Улсын Их дэлгүүрийн зургаадугаар давхарт гал гарлаа гэх дуудлага 16:48 цагт ирсний дагуу нийслэлийн Гал унтраах, аврах ангиудын бие бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж байна. Яг одоогийн байдлаар Гал унтраах, аврах найман ангийн 100 орчим алба хаагч, 25 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Галын улмаас УИД-ийн зургаадугаар давхар болон дээврийн хэсэг шатсан. Дөрөв болон тавдугаар давхар галт өртсөн бөгөөд барилга бүхэлдээ утаажилтад байна.
Одоогийн байдлаар галын тархалтыг зогсоосон, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Урьдчилсан байдлаар хэлбэл засвар хийж байсан иргэдийн буруугаас гал алдсан байх магадлалтай. Гэхдээ энэ нь эцсийн дүгнэлт биш юм. Галыг бүрэн унтраасны дараа шинжээчид хохирлын хэмжээг тогтооно" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: https://www.facebook.com/zugii/videos/266468691131587/