Цаг үеийн мэдээ

62 жилийн түүхт Сүүний үйлдвэр нь өнөөдөр Улсын их дэлгүүрт гал гарсан мэдээллийн дагуу Онцгой байдлын алба хаагчдад усны нөөц хангамжаар туслахаар зорин очжээ.

Сүүний үйлдвэрийн албан ёсны хаягт:

"Улсын их дэлгүүрт гал гарсан харамсалтай үйл явдал боллоо. Сүүний үйлдвэрийн 62 жилийн түүхийн туршид манай бүтээгдэхүүн тус дэлгүүрийн лангуун дээр байршиж, ард түмнээ эрүүл баталгаатай хүнсээр хангасаар байгаа билээ. Хүнд хэцүү үйл явдалд гар сунган дэм болох санаачилга гарган ажилласан тээвэр хяналтын менежер Мандах болон яаралтай дуудлага аван, сэтгэл гарган ажиллаж буй жолооч Ганзориг, Жаргалсайхан, Өнөрбаяр, Намжилгарам нартаа компанийн нийт хамт олон, удирдлагуудын зүгээс талархлаа илэрхийлье.

Үйлдвэрээс ус дүүргэхийн тулд цаг жаахан алдсан хэдий ч галыг бүрэн унтрааж цурманд оруулахад ус нэн шаардлагатай байсан учраас оройтсон ч гэсэн манайхан Их дэлгүүрээ зорин очлоо" гэсэн байна.

Таны сурталчилгаа