УИХ-ын 2020 оны сонгуульд "Сахигтун, Үндсэн хуулийн 19" эвслийн "Гүрэнт Монгол" хөдөлгөөнөөс Сэлэнгэ аймагт нэр дэвшигч н.Жаминдорж, н.Мөнхсайхан нар зам тээврийн ослоор амиа алджээ.
Тодруулбал, Сэлэнгэ аймагт сонгуулийн сурталчилгаагаа хийхээр Улаанбаатар-Сэлэнгэ аймгийн чиглэлд автомашинаар зорчиж явсан "Гүрэнт Монгол" хөдөлгөөнөөс нэр дэвшигч н.Жамъяндорж, н.Мөнхсайхан болон хамт явсан гурван иргэн гээд нийт 5 хүн Дархан-Уул аймгийн замд зам тээврийн осолд оржээ.
Ослын үеэр нэр дэвшигч н.Жамъяндорж, н.Мөнхсайхан нар газар дээрээ нас барсан байна.
Харин хамт зорчиж явсан гурван иргэнийг Дархан-Уул аймгийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд одоогоор биеийн байдал маш хүнд байгаа талаар "Сахигтун, Үндсэн хуулийн 19" эвслээс мэдэгдэл хийж, эмгэнэл илэрхийллээ.
Иймд нийт жолооч та бүхэн хурдаа тохируулж, өөрийн болон ойр дотныхоо хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөнд дүрмээрээ оролцохыг уриалж байна.
ШУУД ҮЗЭХ: https://www.facebook.com/sahigtun/videos/921758544936260/