БНСУ-д коронавирусний эсрэг вакцины анхны эмнэлзүйн туршилтуудыг энэ сарын сүүлчээр эхлүүлэх гэж байгаа тухай Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн цахим хуудсанд мэдээлжээ.
Туршилтуудыг тус сургуулийн эмнэлгийн баазад тулгуурлан АНУ-ын "Inovio Pharmaceuticals" эмийн компани болон Олон улсын вакцины судалгааны хүрээлэнгийн (IVI) дэмжлэгтэйгээр явуулах аж.
Эмнэлзүйн туршилтуудыг Халдварт өвчний бэлэн байдал, инновацийн "CEPI" олон улсын эвсэл, Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв санхүүжүүлэх юм байна.