Улсын Онцгой Комисс Энэтхэг улс руу тусгай захиалгат нислэг үйлдэх шийдвэр гаргасны дагуу үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компани уг нислэгийг энэ сарын 12-нд Boeing 767-300 онгоцоор хийхээр болжээ.
Тус нислэг замдаа Лаос улсын нийслэл Вьентьянд саатан 13 иргэнийг, мөн Энэтхэгийн Гоа-аас 235-240 иргэнийг авчрах юм байна. Гоа-д мөн өдрийн 15.25 цагт бууж 17.25 цагт хөөрөх, Улаанбаатарт 13-ны 07.10 цагт очихоор төлөвлөж байгаа аж.
Тусгай захиалгат нислэгээр Карнатака мужид хийдэд суралцдаг, эх орондоо буцах хүсэлт илэрхийлсэн лам нар, бусад хүмүүсийг авчирна.