Цаг үеийн мэдээ

Сүхбаатар аймгийн малчид ноолуурын асуудлаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг АТГ-т өгсөн байна. Энэ талаар өнөөдөр өмгөөлөгч Г.Батбаяр мэдээлэл хийлээ.

Өмгөөлөгч Г.Батбаяр "Ч.Улаан сайдыг АТГ-т шалгуулах хүсэлтийг малчид гаргасан. Тиймээс түүнийг АТГ-т шалгуулахаар өгч байна.

Сүхбаатар аймгийн нэр бүхий дөрвөн сумын нутаг дэвсгэрт 12 тэрбум төгрөгийн ноолуурыг хоёр сарын өмнө хоёр компани авсан. Арав хоногийн дотор мөнгийг нь өгнө гээд алга болсон.

Энэ хооронд ноолурын урамшуулал олгох тогтоол батлагдсан. Үүнтэй холбогдуулан тухайн дөрвөн компанийн малчдыг хохироож байгаа асуудлыг хаацайлж байгаа юм шиг мэдэгдлийг Ч.Улаан сайд удаа дараа гаргасан.

Тэр дөрвөн компани 105 мянган төгрөгөөр 10 хоногийн дотор ноолуурыг худалдаж, малчдад олгох гэрээ маягийн зүйлийг байгуулж, Засаг даргатай нь гэрээгээ байгуулсан байдаг.

Харин малчидтай ямар ч гэрээ байгуулаагүй алга болсон. Ингээд 3111 өрхийг 116 мянган тонн ноолуураар хохироосон" гэх тайлбарыг өглөө. 

Таны сурталчилгаа