Цаг үеийн мэдээ

Зургадугаар сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт оршин суух 47 настай Г нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 74 настай эцгийнхээ аминд халдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, Цагдаагийн алба хаагчдыг очих үеэр талийгаач нь хэд хэдэн газраа мэсний шархтай амиа алдсан байдалтай байсан байна. Тухайн хэрэгт талийгаачийн төрсөн хүү Г-г сэжигтнээр татаж, шалгаж эхэлжээ.

Урьдчилсан үзлэгээр талийгаач нь их хэмжээний цус алдалтаас нас барсан байж болзошгүй гэлээ.

Хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа юм.

Таны сурталчилгаа