Цаг үеийн мэдээ

Эх орондоо буцах хүсэлтэй Солонгос улс дахь Монгол иргэдийн өргөдлийг Улсын Онцгой Комисст тухай бүр хүргүүлж ирсэн.

Зургадугаар сарын 8-ны Даваа гарагийн 12:00 цагийн байдлаар Консулын хэлтэс нийт 2366 иргэний өргөдлийг хүлээн аваад байна.

Өргөдөл гаргасан эдгээр иргэдийн:

-218 буюу 9 хувийг өндөр настан /асран хамгаалагчийн хамт/,

-531 буюу 23 хувийг 0-18 насны хүүхэд /асран хамгаалагчийн хамт/,

-113 буюу 5 хувийг жирэмсэн эх /асран хамгаалагчийн хамт/,

-197 буюу 8 хувийг эрүүл мэндийн шалтгаантай иргэд /асран хамгаалагчийн хамт/,

-67 буюу 3 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд /асран хамгаалагчийн хамт/,

-Үлдсэн 1240 буюу 52 хувийг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд эзэлж байна.

Үүнээс гадна өршөөлийн аянд хамрагдсан 300 гаруй хууль бусаар амьдарч байгаа иргэд, мөн 70 орчим монгол иргэн түр саатуулах байранд байгаа тухай БНСУ-ын Хууль зүйн яамнаас ЭСЯ-нд мэдээлээд байгаа юм.

МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС

Таны сурталчилгаа