Цаг үеийн мэдээ

Улсын Их дэлгүүр шатсаны улмаас учирсан хохирол хэдэн тэрбумаар хэмжигдэхээр байгааг албаны хүмүүс хэлж, галын шалтгааныг 14 хоногийн дараа гарна гэсэн мэдээллийг мөн өгч байгаа юм. 

Улсын Их дэлгүүрт аж ахуйн нэгж, үйлчилгээ эрхлэгчид өчигдөр дугаарлан зогсож, ээлж ээлжээрээ дотогш нэвтэрч, бараа бүтээгдэхүүнээ тоолж, хүлээгэн өгсөн. Тэгвэл өнөөдөр ч мөн адил дугаарлан зогссон хэвээр байгаа бөгөөд бараа бүтээгдэхүүнийг лацдах ажиллагааг үргэлжлүүлэн явуулсаар байна.

Одоогийн байдлаар Их дэлгүүрийн ойр орчимд цагдаа, сэргийлэхийнхэн хамгаалалтад гарч, иргэдийн аюулгүй байдал болоод үйлчилгээ эрхлэгчдийн эд зүйлсийг сахин хамгаалж ажиллаж байгаа юм.

Таны сурталчилгаа