Цаг үеийн мэдээ

       Урин дулаан цаг ирж элдэв төрлийн шавьж дэлгэрч байгаа энэ үед коронавирусний халдвар шумуулаар дамжих эрсдэл бий эсэхэд хүмүүс санаа зовж байна. 

“Хумхаа, шар чичиргэнэ, энцфалитс зэрэг гоц халдварт өвчнүүд шумуулд хазуулснаас болж тархдаг. Учир нь өвчтэй хүн, амьтны вирустэй цус сорсон шумуулын хатгуур дараагийн тохиолдолд вирусийг шууд л өөр амьтны цус руу дамжуулан юүлж, улмаар халдвар тараадаг. 

Гэвч дэлхий дахиныг айдаст автуулаад буй коронавируст цар тахал шумуулаар дамжиж халдварладаггүй байна.

      Польшийн нийслэл Варшав хотын Өрхийн эмнэлгийн коллежийн захирал, доктор М.Сутковски “Ковид-19 вирус нь цусаар дамжиж халдварладаггүй төрөл зүйлийнх. Иймээс шумуулаар дамжин халдварлахгүй. Вирусийн хувьд нэн том, 30-140 нанометрийн хэмжээтэй бөгөөд “биеэ даалгүй” маш амархан доошоо газар унана. Агаарт “нисэх” холын зай нь хоёр метр ч хүрэхгүй. Эмнэлзүйн томьёоллоор коронавирусийг амьсгалын замаар бус дуслаар “нүүр тулж” халдварлах үндсэн замтай гэж тодорхойлж байгаа” хэмээн ярьж байна.

Тийм  учраас хүмүүс ДЭМБ-ын зөвлөмжийг ягштал биелүүлэх нь зохистой ажээ. Үүнд  хоорондоо 1.5-2 метр зай барих, амны хаалт зүүх. Гар барихгүй байх. Амны хаалтныхаа гадна талд хүрэхгүй байх юм.

 

Таны сурталчилгаа