Цаг үеийн мэдээ

       Энэ сарын 7-8-нд шилжих шөнө Бүгд найрамдах Польш улсад сурч байсан /21 настай, эрэгтэй/ Монгол оюутан гэрээслэл үлдээн өндрөөс үсэрч амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан билээ. Тодруулбал, Польш улсын Краков хотод суралцдаг монгол оюутан сургуулийнхаа оюутны байрны зургаан давхраас үсэрч амиа хорлосон юм.

      Монгол улсын засгийн газрын тэтгэлгээр Польш улсад сурдаг байсан уг оюутан нь гэрээслэлдээ энэ шийдвэрийг өөрөө гаргасан, үүнд бусад хүмүүс нөлөөлөөгүй талаар дурджээ. Гэрээслэлийг тус улсын цагдаагийн байгууллагаас авч, хэргийг шалгаж эхэлсэн байна.

Польш улсад суралцаж буй 130 гаруй Монгол оюутны тэтгэлгийг олгохгүй байгаагаас зарим нь нутаг буцах хүсэлт гаргасан тухай хэвлэлүүд мэдээлсэн. 

 Гэвч Польш дахь оюутнуудын тэтгэлгийг өчигдөр олгосон байна. 

      Польшид сурч буй оюутнууд Монгол улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагддаг. Засгийн газраас сургалтын төлбөрийг төлж, тэтгэлэг хэлбэрээр гар дээр сарын 100 орчим ам.доллар өгдөг боловч мөнгөний хэмжээ сургуулиасаа шалтгаалаад өөр байдаг байна.  

 

Таны сурталчилгаа