МЭДЭГДЭЛ
100 жилийн түүхт залуучуудын үндэсний төв байгууллага болох Монголын Залуучуудын Холбоо нь өөрийн бүтцийн бүх шатны байгууллагаар дамжуулан 21 аймаг, 9 дүүрэгт олон талт ажлуудыг зохион байгуулсаар ирсэн.
Гэвч сүүлийн жилүүдэд Монголын Залуучуудын Холбооны үйл ажиллагаа доголдож, залуучуудад чиглэсэн, тэдгээрийн эрх ашигт нийцсэн ажлуудыг зохион байгуулахгүй унтаа байдалтай байгааг Монголын мянга мянга залуучууд мэдэж байгаа билээ.
Дээрх байдлаас үүдэн Дэлхий даяар COVID19 вирусийн тархалт эрчимтэй тарж буй энэ цаг үед буюу 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр үндсэн дүрмийн хүрээнд Монголын Залуучуудын Холбооны VI их хурлыг анх удаа цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулсан.
Монголын Залуучуудын Холбоо(МЗХ)-ны VI их хурлын тогтоол шийдвэрүүдийг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газар(УБЕГ)-аас 2020 оны 5-р сарын 27-ны өдөр МЗХ-ны ... тоот тамгыг хүчингүйд тооцон ... тоот тамгыг шинээр олгосон. Иймд Ерөнхийлөгч асан А.Мөнхбатын ... тоот тамга гарын үсэг бүхий аливаа баримт бичиг нь хүчин төгөлдөр бус болохыг үүгээр мэдэгдэж байна.
МЗХ-ны VI их хурлын шийдвэрээр Ерөнхийлөгчөөр сонгогдсон Отгоны Гэрэлт-Од нь байгууллага төлөөлөх эрх бүхий албан тушаалтан мөн бөгөөд УБЕГ-аас 2020 оны 5-р сарын 27-ны өдөр олгосон ... тоот тамгыг эзэмших, МЗХ-ны үйл ажиллагаатай холбоотой аливаа үйлдэл болон үйлдсэн баримт бичиг хүчин төгөлдөр болно.
2020 оны 5-р сарын 27-ны өдөр УБЕГ-аас хүчингүйд тооцсон ... тоот тамгаар үйлдэгдсэн аливаа баримт бичиг нь хүчин төгөлдөр бус хууль зөрчсөн үйлдэл бөгөөд цаашид МЗХ-г төлөөлөх эрх зүйн чадамжгүй юм.
Цаашид хүчингүй болгосон тамга тэмдэг бүхий баримт бичгээр хийгдсэн аливаа үйлдэл, үйл ажиллагаанд МЗХ-ны одоогийн удирдлага хариуцлага хүлээхгүй болно.
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО