Цаг үеийн мэдээ

УИХ-ын 2020 оны сонгуулийн саналын хуудас хэвлэх ажлыг Сонгуулийн ерөнхий хороо зургаадугаар сарын 7-ноос эхлүүллээ. Үүнтэй холбоотойгоор Сонгуулийн ерөнхий хороо өөрийн вэб сайтдаа сонгуулийн саналын хуудасны загварыг байршуулсан байна.

Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн сонгогчийн тоонд үндэслэн хэвлүүлэх саналын хуудасны тоог баталдаг. Энэ удаад сонгогчдын нэрийн жагсаалтад 2,132,239 сонгогч бүртгэгдсэн бөгөөд саналын хуудсыг таван хувийн нөөцтэй хэвлүүлж байгаа юм.

Сонгуульд оролцож буй нам, эвслийн ажиглагчид саналын хуудас хэвлэх, хүлээлгэн өгөх ажлыг ажиглах ба КОВИД-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх тухай Улсын Онцгой комиссоос өгсөн зөвлөмжийг баримтлан ажиллана.

Дашрамд дурьдахад, иргэд, сонгогч та бүхэн өөрийн тойргийн мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийн нэрийн урд талын дугуйг дүүрэн будах юм. Ингэснээр таны санал хүчинтэйд тооцогдоно.

Таны сурталчилгаа