Автобусны буудлын орчим үл таних 2 хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэн болох 33 настай “Э”-гийн Samsung Galaxy S8 маркийн гар утсыг нь дээрэмджээ.
Хэргийн дуудлага мэдээллийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Б.Ангарагхүү, цагдаагийн дэд ахлагч Д.Дэлгэрсайхан нар авсан байна.
Улмаар дуудлага мэдээлэл өгсөн хэргийн газарт шуурхай эрэн сурвалжилж ажилласнаар тус хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй Г, М нар бүлэглэн үйлдсэнийг илрүүлэн тус дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.