Өнөөдөр УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.
УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгаа эхлэхтэй зэрэгцэн олон нийтийн уулзалт, цуглааны үйл ажиллагаа идэвхжин, хүн хоорондын зайг барилгүй, амны хаалт бээлийгүй тэвдрэлдэх хүмүүс цөөнгүй.
УОК-ийн шуурхай штабын хурлын үеэр хурандаа Б.Ууганбаяраас ард иргэдийн дунд вирусийн халдвар тархвал хэн хариуцахыг тодруулахад, УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Ард иргэд, олон нийтийн "Ковид-19"-ийн халдвар тархвал шуурхай штабыг ахалж байгаа хүний хувьд хариуцлагыг би хүлээнэ. Өөр мэргэжлийн байгууллагуудад хамааралтай асуудал биш” гэсэн юм.