АНУ–ын Флорида мужийн Сенибел дахь Хүүхдийн боловсролын төвийн ажилтан нэгэн байж боломгүй үйлдэл гаргажээ. Тэрээр өөрийн ажилладаг өдөр өнжүүлэхэд хүмүүждэг бяцхан хүүгийн бие дээр “Ээж ээ, миний живх дуусчихсан багшийн шаардлагыг уншаач” хэмээх бичгийг бичээд явуулжээ.
Хүүхдийн эх өрх толгойлсон хоёр хүүхдийн ээж бүсгүй энэ явдлыг ганц бие ээж гэдгээр нь түүнийг болон бяцхан хүүг нь доромжиллоо хэмээн олон нийтийн сүлжээнд бичжээ.
Тэрээр хүүгийнхээ гэдэс дээрх хар бэхийг арилгах гэж оролдсон боловч арилаагүй байна. Бүсгүй живх дууссан гэсэн шаардлага бичгээр ирээгүйг дурдсан бөгөөд энэ явдлаас хойш 2 хоногийн дараа хүүгийн хоолны саванд "живх дууссан" гэх шаардах бичгийг хийж явуулсан байна.
Цэцэрлэгээс илгээсэн уг шаардлагыг бүсгүй тухай үед нь уншиж амжаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд өдөр өнжүүлэхийн багш үүнээс болж хүүхдийг минь явдаг зарлалын самбар болгох эрх байхгүй тухай дурджээ.
”Намайг өдөр бүр хүүхдүүдээ өдөр өнжүүлэхээс авахад тэдний хоолны саванд тухайн өдрийн тухай бага сага мэдээлэл болон зарим шаардах бичгийг хийсэн байдаг. Би бага насны хоёр хүүхэдтэй, бүтэн цагийн ажилтай ээж. Хүүхдүүдийн шаардах хуудсыг өдөр бүр уншиж амждаггүйн минь төлөө намайг шүүхэд дуудвал дууд” гэж хүүгийнхээ өмнөөс гомдсон ээж хэлжээ.
Хүүгийн ээжийн энэ мэдэгдэл 32.000 гаруй хүний анхаарлыг татаж, олон нийтийн дургүйцлийг хүргэснээр хэрэгт холбогдох өдөр өнжүүлэхийн талаас уучлалт гуйж, хүүг доромжилсон багш ёс зүйн алдаа гаргасан учраас ажлаас нь халагджээ.