Цаг үеийн мэдээ

”Зорчигч тээвэр гурав ” ОНӨААТҮГазар хоёр давхар цахилгаан автобус 10 ширхэг, энгийн цахилгаан автобус 36 ширхэг гээд нийт 46 ширхэг цахилгаан автобус, 15 ширхэг цэнэглэх төхөөрөмж, 4 ширхэг эрчим хүчний дэд станц худалдан авч, техникийн парк шинэчлэлт хийхээр бэлтгэл ажлуудыг хангажээ.

Ингэхдээ урьдчилгаа 20%-ийг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр, 80%-ийг Монголын хөгжлийн банк болон Хятадын хөгжлийн банкны санхүүгийн 6 жилийн хугацаат зээлийн эх үүсвэрээр авсан байна.

 “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга Б.Цолмон "Эхний ээлжинд давхар автобус 10 ширхэг, дан автобус 36 ширхэг орж ирээд байгаа. Тэдгээрийг зургаадугаар сард багтаж үйлчилгээнд явуулна" гэлээ.

Таны сурталчилгаа