Зургадугаар сарын 8-нд Улаанбаатар-Сэлэнгэ аймаг чиглэлд явж байгаад Төв аймгийн замд осолдож 5 хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Осол Төв аймгийн “Тахилтын давааны ар” гэх газар гарсан бөгөөд шалтгааныг харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм.
Одоогоор ослын газраас осолдсон машиныг холдуулаагүй байгаа ажээ.