Бүгд найрамдах Казахстан улсаас эх орондоо ирэхээр 1,000 гаруй иргэн хүсэлт гаргасныг үндэслэн зургаадугаар сарын 10-ны өдөр тусгай үүргийн нислэг үйлдсэн.
Уг нислэгээр 175 хүн эх орондоо ирсэн юм. Эдгээр зорчигчоос нэг нь албан хаагчдын тавьсан шаардлагыг эсэргүүцэж, зорчигчдыг буулгах үйл ажиллагааг 30-аад минут саатуулжээ.
Үүний улмаас цагдаагийн байгууллагын алба хаагчид улаан бүсэд нэвтэрч хэв журмыг сахиулсан хэмээн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлэв.