Цаг үеийн мэдээ

        Дэлхийн соёлын үнэт өв болох Дүнхуаны Мөгао чулуун агуйн гучин хувь буюу 230 гаруй агуйг дижитал бүтээл болгохоор 30 гаруй жил ажилласны үр дүн гарсан тухай тухай  Дүнхуаны судалгааны төвөөс мэдээлсэн байна.   

  Элсэн говийн Дүнхуан хотод байх Мөгао бол дэлхийн хамгийн том, хамгийн бүрэн бүтэн хадгалагдсан буддын агуйт сүм юм.

      Мөгао чулуун агуй нь өдгөөг хүртэл хадлагагдан үлдсэн хамгийн том, баялаг агуулга бүхий буддын шашны урлагийн дагшин газар юм.  1650 гаруй жилийн түүхт энэхүү чулуун агуй нь нийт 735 агуйтай байснаас 492 агуйн хананы зураг, сийлбэр, хөрөг бүтнээрээ хадгалагдан үлдсэн ба бүх хананы зургуудыг нийлүүлэх юм бол 45 мянган ам дөрвөлжин метр болох юм.

 

 

Үүнээс гадна 2000 гаруй өнгөт хөрөг шуумал бүрэн бүтэн хадгалагдан үлдсэн байдаг.  Гайхамшигт урлагийн бүтээл болсон эдгээр ханын зурагт бурхдын хөрөг, буддын шашны зан үйлийг голдуу тусгасан байх боловч газар хагалж буй тариачид, тайгын нохой дагуулан нум сум агссан гөрөөчид, хонь ямаа хотлуулж буй малчид, шаазан сав урлаж буй барималчид зэрэг жирийн хүмүүсийн өдөр тутмын ахуй амьдрал, ажил хөдөлмөрийг ч янз бүрээр уран дүрсэлсэн байдаг. Мөн дайн байлдаан, хурим найр, оршуулгын зан үйлийг тусгасан зураг ч олон бий.

 

 

 

     Мөгао агуйг эвдэрч сүйдхээс сэргийлэхийн тулд 20-р зууны 80-аад оны эцэст Дүнхуаны судалгааны төв эдгээр соёл, түүх, шашин, урлагийн үнэт өвийг "дижитал" болгох санаачилга гаргаж, компюьтерын технологи болон дижитал зургийн технологийг ашиглан Дүньхуаны чулуун агуйн соёлын дурсгалт зүйлийг хадгалан үлдээх зорилт тавьж ажилласаар ирсэн юм.

 

Таны сурталчилгаа