Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанаас хөл хорионы улмаас иргэдийг Хар ус нуурын рашаанд амрахыг түр хоригложээ.
Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаа, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар хамтран загас үржлийн үеийн хууль бус үйлдэл, агнуураас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Хөвсгөлийн байгалийн цогцолборт газар болон Хар-Ус, Алаг цар болон Хөвсгөл нуурын баруун, зүүн эргийн голуудаар эргүүл хяналтыг хийж байна.
Мөн энэ үеэр иргэдэд байгаль орчны эсрэг гэмт хэргээс сэрэмжлүүлэн мэдээлэл сурталчилгаа хийж байгаа аж. Иргэд Хар ус нуурын рашаанд ихэвчлэн 6 сарын эхээр ирж амардаг бөгөөд энэ жил коронавирусний халдвараас сэргийлэх зорилгоор хөдөлгөөнийг түр хоригложээ.