Цаг үеийн мэдээ

       Румын улсын гуталчин Григоре Люп тус улсын Үндэсний дуурийн театртай хамтран асар том гутлууд урлаж эхэлжээ. Тэд ийм сонирхолтой аргаар хүмүүсийг хооронд нь зай барихад тусалж байна.

      Түүний бүтээсэн гутлууд маш урт хоншоортой бөгөөд 75 размер буюу энгийн гутлаас хоёр дахин том хэмжээтэй аж. Энэхүү гутлыг өмссөнөөр хүмүүст хоорондоо зайтай зогсохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсэж байгаа юм. Нэг хос гутлыг хийхэд ойролцоогоор 1 м2 арьс орж байгаа бөгөөд өнгө, улавч, материалын (арьсан эсвэл резинэн) сонголттой. Мөн Люп нэг хос гутал хийхэд хоёр хоног зарцуулдаг гэжээ.

  

   Урт хоншоортой нэг хос гутал 500 лей буюу ойролцоогоор 115 ам.доллараар худалдаалагдаж байна. Гутлын уртын хэмжээнээс шалтгаалж үнэ нь өсөх болно.

      Сонирхуулахад Григоре Люп нь 40 жилийн турш гутал үйлдвэрлэж байгаа юм. Харин тэрээр 2001 онд өөрийн гэсэн гутлын дэлгүүрээ нээж байжээ.

Таны сурталчилгаа