Сибирийн гол руу 20 мянган тонн дизель түлш асгарсны улмаас эрх баригчид улс даяар онцгой байдал зарласан. Красноярск орчмын Прокурор энэ сарын 2-ноос эхлэн шатахууны бохирдлыг шалгаж эхэлсэн гэж мэдүүлсэн байна.
Байгаль орчны хяналтын газрын мэдээлж буйгаар 350 метр квадрат газарт 20 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн голын системд нэвтэрч, 6000 нь газрын хэвлийд орсон байна. Тус улсын загас агнуурын газраас голын усыг нөхөн сэргээхэд хэдэн арван жил шаардлагатай. Түүнчлэн асгарсан түлш гол нууруудаар дамжин урссаар Хойд мөсөн далай руу ойртож байгаа талаар байгаль орчин хамгаалах хүрээлэнгээс мэдэгдэв.
Одоогийн байдлаар түлшний урсгал Хойд туйлын тойргоос хойд зүгт, уулархаг Норильск хотын ойролцоох голоор үргэлжилж байгаа гэнэ. Олон жилийн турш тогтвортой байсан цэвдэг нь түлшний нөлөөгөөр гэсэж чөлөөтэй урсах болсон гэж Оросын албаны хүмүүс мэдэгдэв.