Цаг үеийн мэдээ

Сонгон шалгаруулалтын нэр: Худалдан авах нөхцөлтэй “Орон сууц нийлүүлэх” 

Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

1. Ашиглалтад орсон шинэ орон сууц санал болгох;

2. Тухайн орон сууцыг иргэнтэй гэрээ байгуулах өдрөөс өмнө улсын комисс хүлээн авсан байх;

3. Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөрийн үүрэг хүлээгээгүй байх;

4. Батлагдсан зургийн дагуу баригдсан байх

5. Барилга, орон сууц нь чанар, стандартын шаардлага хангасан материалаар баригдсан байх.

6. Зах зээл дээр борлуулж буй нэрлэсэн үнийн дүнгээс хөнгөлөлт үзүүлэх боломжтой байх;

7. Барилга, орон сууц нь ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоолыг шийдвэрлэсэн байх;

Дээрх шаардлагыг хангасан сонгон шалгаруулалтад оролцох хүсэлттэй иргэн, аж ахуйн нэгж нь зургадугаар сарын 20-ны өдрийн дотор эхний ээлжинд дараах материалыг “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-д бичгээр ирүүлнэ. Үүнд:

1. Төсөлд хамрагдах албан хүсэлт

2. Санал болгож буй барилга, орон сууцны танилцуулга, мэдээ мэдээлэл 

/Байршил, гадаад орчны зураг, санал болгож буй орон сууцны дотоод зохион байгуулалтын зураг, талбай, үнэ, санал болгох нөхцөл/

Хаяг: Улаанбаатар хот,Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Экспресс цамхаг

2 давхар, 206 тоот Утас: 7000-6953

“НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ” ХК

 

Таны сурталчилгаа