Үс хуурайшиж, унах нь олон шалтгаантай.
Шар ус, бадгана өвчин, биеийн тамир багадсантай холбоотойгоор үс унахаас гадна үсний угийн өөрчлөлтөөс үүдэж үс унана. Хамгийн гол шалтгаан нь элэгний өөрчлөлт байдаг. Ер нь дотоод эрхтэний өвчлөлөөс шалтгаалж үс унах бөгөөд исгэлэн амттай, халуун ногоотой хоол идэх нь элэгний халууныг үүсгэдэг байна.
Мөн сүүлийн үед хүмүүс хоолоо сойх болсон нь үс уналтын нэг шалтгаан болж буй. Ялангуяа бага насны хүүхдүүд хоолоо сойх нь тэдний үс хуурайшиж, унах гол нөхцөл болж байна. Бага насны хүүхдүүд ид боловсорч байх үедээ хоолоо сойсноор хэрэгцээт эрдэс бодисоо авч чадахаа болино. Ийнхүү ходоодонд шим тэжээлийг өгөхгүй байснаас шалтгаалан биеийн тамир доройтож, үс, хумс, арьсны өнгө алдагдаж эхэлдэг байна. Тиймээс үсийг эрүүл байлгая гэвэл зөв хооллох шаардлагатай юм.
Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд гадны нөлөөнөөс үүдэж үс унах нь элбэг. Тэр дундаа өвөл, хавар намартаа толгой нүцгэн явах нь үс угаараа унах нөхцөл болдог. Үүнээс гадна үсийг хэтэрхий их сэнсэдсэнээс үсний уг тэлж, үс угаараа унах, хуурайшин тасарна. Тиймээс үсэндээ төрөл бүрийн тэжээлийн тос түрхэх хэрэгтэй. Тэр дундаа хамгийн их тэжээл өгдөг шар тос болон гахайн өөхийг түрхэх нь үс уналтыг зогсоож, сэргийлэх юм.