Цаг үеийн мэдээ

    Тэр бол Гэлэнмаа, Эх орны дайны үед тагнуулч, анхны тийрэлтэт пуужингийн хөдөлгүүрийн зохион бүтээгч байв.

Наталия Владимировна Малышева -- Крымд төрсөн тосгоны эмчийн охин болон төрж улмаар өсч томрон сувилагчын курс төгсчээ.

Тэрээр онцгой мэргэн бууддаг, гимнастикаар хичээллэн усанд сэлэлтийн гойд амжилт үзүүлсэн тул дайны өмнө Москвагийн нисэхийн дээд сургуульд элсэн суралцсан байна.

     Малышева 1941 онд фронтод явж дивизийн тагнуулч болж,  1942 оны 6 дугаар сард 3 сарын хугацаатай курст суралцан, Гиреевийн тагнуулын сургуулийг төгсөж 16-р армийн командлал, Рокоссовскийн удирдлаган дор дахин ажиллаж эхэлжээ. 

Дайн дуусахад дэслэгч цолтой халагдаж , 1949 он хүртэл Польшийн нутаг дэвсгэр дэх Дээд Силезийд алба хаасан байна.

Тэрээр 1949 онд Потсдамын гэрээнд ахмад цолтой оролцсон байдаг.

   Улмаар эх орондоо ирж дахин Москвагийн Нисэхийн Институтын гуравдугаар курст орж суралцсан ба сургуулиа төгсөхдөө "НИИ-88" (өмнө нь Королёв) анхны пуужингийн хөдөлгүүрийг зохион бүтээсэн байна. 

Малышева энэ албанд 35 жил тасралтгүй ажиллахдаа анхны тийрэлтэт пуужингийн хөдөлгүүр, сансарын уудмын Орбит станцын тээвэрлэх хөдөлгүүрийн тоормозны систем, Гагарины ниссэн анхны сансарын Восток хөлгийн багт инженер зохион бүтээгчээр оролцжээ. 

    Тэр бол сансар судлал, сансарын хөлгийн бүрэн бүтэн байдалд онцгой хяналт тавих улсын комиссын бүрэлдэхүүнд орж ажилласан цор ганц бүсгүй юм.

    Малышевагийн бүтээсэн зенит-пуужингийн иж бүрдэл С-75 Петр Грушин нь улсын дээд шагнал авсан билээ. 

Гайхамшигт энэ эмэгтэй өндөр насныхаа чөлөөнд гармагцаа Москвагийн Гэгээн -Успенскийн Пюхтицкий гэлэнмаа нарын ариун сүмд Адриана нэрээр шавилан суусан юм.

Тэрээр "Адриана эх", "Андрей Первозванын сан", "Итгэл үнэмшлийн олон улсын шагнал", Улсын дээд одон медалиар шагнагдсан эгэл бус эмэгтэй байв.

Хөрвүүлсэн:Р.Сайхан–Уул

 

 

Таны сурталчилгаа