Цаг үеийн мэдээ

      Сүүлийн үед хүүхэд залуусын ихээр дурлан уух болсон Bubble tea буюу бөмбөлөгтэй цайны түүхээс хуваалцья.  

     Bubble tea нь 1980 онд Тайвань улсад үүссэн бөгөөд олон төрлийн жимс, цай нэмж, орцыг нь баяжуулж, хүмүүсийн өдөр тутамдаа уудаг цай буюу ундаа болтлоо хөгжжээ.

Гол орц нь сүү болон боба юм. Бобаг (бөмбөлөг)  Cassava гэх олон наст модлог ургамлын үндэснээс гарган авдаг. Үндэс нь цардуулаар баялаг тул хоол хүнс, малын тэжээл, үйлдвэрлэлд ашигладаг байна. Нунтагласан үндсийг төмсний нунтаг, цэлцэгнүүртэй хольж 2.2–10 мм диаметртэй боба үйлдвэрлэдэг аж.

     Bubble tea нь сүүтэй болон сүүгүй гэсэн 2 төрөлд хуваагддаг. Сүүгүй төрөлд нь янз янзын жимсний найрлага бүхий цайны орцууд багтана.

     

      Bubble tea нь 200 гаруй өөр өөр орц найрлагатайгаар хэрэглэгчдэд хүрч байгаа бөгөөд эдгээрээс хамгийн борлуулалт өндөр төрөл нь Black pearl milk tea болон Green pearl milk tea гэнэ.

   Борлуулагч нар тухайн улс орондоо ургадаг цайны ургамлуудыг Bubble tea-ны орцод оруулж онцгой MENU гаргадаг байна. Жишээ нь: Япон улсад Matcha Bubble Tea, Мексикт Hibiscus Cooler Bubble Tea, Бразилд Mojito Iced Bubble Tea, Энэтхэгт Saffron Milk Tea гэх мэт.

Зөвхөн Тайвань улсад 6,500 гаруй Bubble tea shop байдаг. Жилд дунджаар 380 bubble tea shop дэлхий даяар шинээр нээлтээ хийж байна.

    Өнгөрсөн онд “Boba нь хүний биед шингэдэггүй, хортой” гэх мэдээллийг Хятад улсын Shaoxing News олон нийтэд хүргэсэн. Энэ нь 14 настай охин “гэдэс өвдсөн, 5 өдрийн турш өтгөн хатсан” гэсэн зовиуртай эмнэлэгт хүргэгдэж, ходоодонд нь 100 гаруй боба шингээгүй байсантай холбоотойгоор гарсан мэдээлэл юм. Харин эмч нар хэт их bubble tea уусанаас шалтгаалан зовиур үүссэн гэж үзээд, хүний бие махбодь цардуул агуулсан бобаг шингээх чадвартай гэсэн тайлбарыг өгсөн.

Bubble tea-г зохих хэмжээгээр хэрэглэвэл эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөөгүй!

   Боба аюулгүй болохыг баталсан бол сүүлийн үед bubble tea-нд агуулагдах сахарын хэмжээ өсвөр үеийнхний дунд таргалалтын шалтгаан болж байгаа тухай мэдээлэл гарч ирсэн. Мөн таргалалтыг дагаад зүрх судасны системийн асуудал үүсч эхэлсэн. Тиймээс Сингапурын Mount Alvernia Hospital-н судалгааны баг bubble tea-нд агуулагдах сахарны хэмжээ, нэмэлт орцууд нь хүний биед хэрхэн нөлөөлж буйг судлаж, дараах дүгнэлтийг гаргасан.

Хэрвээ та:

Долоо хоногт 1–2 удаа bubble tea уувал,

Аль болох бага хэмжээтэй аяга сонгож хэрэглэвэл,

Сахарын хэмжээ хамгийн бага төрлүүдээс нь худалдан авалт хийвэл таргалалт, зүрх судасны эмгэгээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой юм байна.

 

 

 

Таны сурталчилгаа