Цаг үеийн мэдээ

        Ховд аймгийн Жаргалант суманд нэг нас 7 сартай эмэгтэй хүүхэд нүхэн жорлонд унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

     Тодруулбал, Ховд аймгийн Онцгой байдлын газарт өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 13-ны өдөр  /2020.06.13/ бага насны хүүхэд нүхэн жорлонд унасан тухай дуудлага 23.22 минутад ирсэн байна.

      Тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 2 км замыг туулан Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 10 дугаар гудамжинд 23:25 цагт очиход тус тоотод оршин суугч иргэн Н /1 нас 7 сартай, эмэгтэй/ 5 метрийн гүнтэй нүхэн жорлонд унаж осолдсон байсныг 5 минут ажиллан цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгснийг ОБЕГ-аас мэдээллээ. 

       Дашрамд сэрэмжлүүлэхэд бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд илүү сонор сэрэмжтэй байж, нүхэн жорлонгийн хаалгыг түгжээтэй болгож, ил задгай муу усны нүхийг тагтай болгохыг сануулж байна.

Таны сурталчилгаа