Цаг үеийн мэдээ

Сүнсний баярын сүр Данзан, Хэллоуины баярын халтай ааваар энэ жил жүжигчин Б.Амарсайхан олноос онцгүйгээр, түмнээс төгөлдөргүйгээр түрүүлэн тодорлоо. Чүдэнз зурдаг Б.Амарсайхан чихэр гуйсан гурван хүүхдэд алган боовны амт үзүүлсэн хэргийг цагдаа шалгаж байна. Өнгөрсөн жил согтуу нүцгэн өвгөн орцон дотор охин хүүхэд балбасан бол энэ удаад Б.Амарсайхан лифтэн дотор дөрвийн дөрвөн хүүхдэд гар хүрлээ. 

Хувь заяаны шоглоом гашуун. Б.Амарсайхан хүүхдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах кино хийнэ гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын төсвөөс 2020 онд 266 сая төгрөг авч байсан юм. Авсан мөнгөндөө 2 жилийн дараа “Эргэж ирэхгүй намар” гэдэг кино хийсэн ч утга санаа нь чухам яг гэр бүлийн хүчирхийллийн эсрэг чүдэнз зурсан эсэх нь эргэлзээтэй. Ийм ч учраас жүжигчин Б.Амарсайхан хүүхдэд хүч хэрэглэсэн үйлдлээрээ киногоо нөхөн хийж, өөрийн биеэр хохирон байж, үнэнээсээ чүдэнз зурж, жинхэнээсээ шүгэл үлээсэн ч байж болно.   

Таны сурталчилгаа