Цаг үеийн мэдээ

     Тамхичид тамхины хор хөнөөлийн талаар мэдсээр атлаа татсаар байдаг. Америкийн уушгины нийгэмлэгийн мэдээлснээр тамхины найрлагад 600 гаруй төрлийн хорт нэгдэл байдаг ба тамхийг асааснаар эдгээр нь багадаа 7000 төрлийн хор ялгаруулж хорт хавдар болон эрүүл мэндийн ноцтой асуудлуудыг үүсгэдэг байна. Тамхинд агуулагддаг хорт бодисуудаас дурдвал;

Ацетон – Хумсны будгийн найрлагад ордог

Аммиак – Цэвэрлэгч бодисын найрлагад ордог

Цууны хүчил – Үсний будгийн найрлагад ордог

Хүнцэл – Хулганын хор

Бутан – Асаагуурын шингэн

Нүүрстөрөгчийн исэл – Утаа

Бензол – Замын харын найрлагад ордог

Формальдегид – Цогцос задланд хэрэглэдэг

Хар тугалга – Зайны найрлагад ордог

Нафталин – Цагаан эрвээхэйн хор

Гексамин – Асаагуурын шингэн

Метанол – Пуужингийн түлшний найрлагад ордог

Никотин – Шавьжны хор

Бохь – Зам хучилтын материалд ордог

Толуол – Будаг хийх найрлагад ордог байна. 

УУШГИА БҮРЭН ЦЭВЭРЛЭХИЙН ТУЛД...

        Тамхи татдаг хүн бүрийн биед дээрх хорт бодисууд байгаа. Байгалийн гаралтай, эрүүл аргаар уушгийг цэвэрлэхийн тулд танд 2 цайны халбага турмерик, 400 грамм сонгино, жижгэвтэр цагаан гаа гэсэн гуравхан орц байхад хангалттай. Турмерик нь олон төрлийн амин дэм, омега3 агуулдаг бактери, хорт хавдарын эс, нянг үхүүлнэ. Сонгино нь хорт хавдарын эсийг үхүүлж, хавдарын эсрэг эмчилгээг дэмжин, амьсгалын замын элдэв өвчлөлөөс сэргийлнэ. Цагаан гаа нь уушгинд хуримтлагдсан цэрийг ховхолно. 

    Уушги цэвэрлэх бэлдмэлийг бэлдэхдээ 1 литр ус буцалгаж (хүсвэл багахан зөгийн бал эсвэл элсэн чихрээр амт оруулж болно) түүн дээрээ хэрчиж жижиглэсэн цагаан гаа болон сонгиноо нэмж буцалгана. Хэсэг хугацаанд буцалгасны дараа галаа багасгаж турмерикийг нэмнэ. Турмерик нэмсэний дараагаар шингэний тал хүртэл буцалгаж ширгээнэ. Буцалгасан шингэнээ шүүж савлана. Хөрсний дараагаар хөргөгчинд хадгална. Энэхүү бэлдмэлээс өдөрт хоёр халбагыг хэрэглэнэ.

    Эхнийхийг өглөөд дараагийнхийг хоолны дараа ууна. Хэрвээ та тамхинаас гарахаар шийдсэн бол уг бэлдмэлээс уух хугацаандаа аль болох тамхи татахгүй байхыг хичээж тамхи татмаар санагдсан үед ууж болох юм.

     Тамхинаас гарахаар шийдэж тамхи татахаа болих эхэн үед таны бие никотин болон бусад бодист донтож хордсон байдаг учир нойргүйдэх, дотор муухайрах, сэтгэл санаа тогтворгүй болох, ядрах, төвлөрөх чадваргүй болох зэрэг шинжүүд илэрч болно. Энэ шинж тэмдгүүдээс айх хэрэггүй бөгөөд таны биеэс хор гадагшлах хугацаа хэр удаан тамхи татсанаас тань шалтгаалах болно.

 

Таны сурталчилгаа