Цаг үеийн мэдээ

     Хүмүүс сэтгэлийн шаналгаа зовиурыг мэдрэхийг хүсэхгүй үедээ өөрийгөө сатааруулах аргыг ашиглаж эхэлдэг.

      Тухайлбал: олон ном унших, олон сургалтанд суух, маш их завгүй болох, иог бясалгалд явах, архи тамхи хэрэглэх, бөөд үзүүлэх, донтуулах аливаа үйлдлийг хийх гэх мэтчилэн.      

       Хэдийгээр өөрийнхөө мэдэрч байгаа мэдрэмжээс тухайн үедээ сатаарч сэтгэл санаа нь гайгүй өөдрөг болж байгаа юм шиг санагдавч тэрхүү мэдрэмж тухайн хүний дотор байсан хэвээрээ буюу илүү нэмэгдэж байдаг.

      Их мэдлэг олж авах тусам хүн өөрийнхөө хийж буй үйлдлийг буруу гэдгийг мэдээд байгаа хэрнээ амьдрал дээр хэрэгжүүлж чаддаггүй. Зөвхөн мэдлэг ухамсарт тархиараа олж аваад мэдрэмж өөрчлөгддөггүй!

      Учир нь тэрхүү төрж буй мэдрэмж сэтгэлийн шаналгаа нь ухамсаргүйн түвшинээс гарч ирж байдаг юм. Жилд 100 ном уншаад ч өөрчлөгдөж чаддаггүй. Мэдлэг ихдэх тусам өөрийгөө тэрхүү "ийм байх тийм байх ёстой" гэсэн шаардлагад хүрч чадахгүй байх үедээ сэтгэлээр унаж гутардаг.

     Тиймээс төрж байгаа мэдрэмжээсээ зугатааж өөрийгөө сатааруулах биш харин нүүр тулан шийдвэрлээрэй. 

Клиник сэтгэл зүйч Т. Хонгорзул

Таны сурталчилгаа