БИЛГИЙН ТООЛЛЫН 28
2020.06.19 БААСАН ГАРАГ
ЗУНЫ ТЭРГҮҮН ЦАГААГЧИН МОГОЙ САРЫН ТАВАН ШАР ХАРАГЧИН МОГОЙ ӨДӨР
Үс засуулвал: Хэрүүл тэмцэл ирнэ
Наран ургах, шингэх: 04:53-20:54
Баридлага: Шид
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Уул
Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвгих, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн.
Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.
Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.