Аливаа орны өөрчлөлт шинэчлэлтэд залуусын нөлөө, үүрэг хариуцлага чамгүй их байх ёстой. Тэр ч утгаараа Монгол орны ирээдүй, хөгжил цэцэглэлтийн манлайлалд залуусын оролцоо ус, агаар мэт хэрэгтэй юм. Улс төр, эдийн засаг, нийгэм, боловсрол гээд бүх салбарт залуусын оролцоо маш байж нийгмийн өөрчлөлт шинэчлэлтэд оролцох нь залуусын сонголт биш үүрэг байх ёстой.
Монгол улсын нийт хүн амын тоонд эзлэх хувиар залуучууд өндөр хувийг эзэлдэг атлаа сонгуульд саналаа өгөх ажилд тун хойрго байдгийг судалгаа харуулдаг.
Тэр ч утгаараа энэ удаагийн УИХ–ын сонгуульд залуус идэвхитэй оролцоотой байж, Монгол хүн монгол ёс заншлаа дээдэлж, үндэсний дээл хувцсаараа гоёж очихоо илэрхийлж байна.
Залуус нийтээрээ саналаа өгөхөөр нэгдэн давалгаалж, "Бүгдээрээ дээлтэй очиж саналаа өгье" челленж /challenge/ эхлүүлж байгаа аж.