Өнөөдөр аргын тооллын 2020 оны зургаадугаар сарын 21. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын Билгийн тооллын битүүн. Адъяа гараг. Хэрцгий охин одтой, гурван хөх мэнгэтэй хөхөгчин хонь өдөр.
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Хий
Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн.
Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Нар хиртэнэ, 14.19-16..35 хооронд 2 цаг 16 минут үргэлжлэх ба оргил үе нь 15.29-д харагдана. Сэвлэг үргээх болон үс засуулбал тохиромжгүй хэмээжээ.