АНУ-аас иргэдээ авчрах тусгай үүргийн ОМ7801 онгоц өглөөний 10:00 цагт хөөрлөө.
Монгол Улсын Засгийн газраас АНУ-д нэг сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон. Энэ дагуу халдварын голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулан хувийн хамгаалах хэрэгслийг хүргэхээр шийдвэрлэсэн бөгөөд өнөөдөр /2020.06.21/ хүргэж өгөхөөр АНУ-ын Сиэтл руу онгоц ийнхүү нисэж байна.
АНУ-ын Сиэтл хот руу үйлдэж буй уг нислэг нь Монгол Улсын АНУ-руу хийж буй анхны нислэг юм. Тус онгоц энэ сарын 24-нд Монголд ирэх аж.
Зургаадугаар сард нийт есөн удаагийн нислэгээр 2,300 иргэнээ татан авах болсон талаар УОК–оос мэдээлж байсан билээ.