Зургаадугаар сарын 21–ний орой Төв аймаг, Говьсүмбэр аймгийн зааг Баян, Баянтал сумын хооронд 17.15-18.00 цагийн хооронд орсон аадар борооны улмаас үер буужээ.
Үерийн улмаас Агуйт, Наран-Элгэн зөрлөг орчим 572-592 дугаар км төмөр зам үерийн усанд угаагдаж, галт тэрэг явах боломжгүй болжээ.
Иймд тодорхойгүй хугацаагаар энэ чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөн хаагдаад байна. Засварын бригадууд үзлэг шалгалт хийн сэргээн засах ажил эхэлсэн гэдгийг мэдэглээ.