Цаг үеийн мэдээ

     Улаанбаатар хотод өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хориог зургадугаар сарын 30 хүртэл сунгасан. Гэхдээ нийслэлийн эдийн засгийг дэмжих үүднээс үйлдвэр, үйлчилгээний газрын үйл ажиллагааг үе шаттай нээж байгаа билээ.

    Тэгвэл өнөөдрөөс \2020.06.22\ эхлэн номын сан, музейн үйл ажиллагааг нээж байгаа гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан мэдэгдэв.

Улаанбаатар хотын хэмжээнд 11 номын сан, 12 музей үйл ажиллагаа явуулдаг ажээ.

Таны сурталчилгаа