Цаг үеийн мэдээ

2020.06.23 МЯГМАР ГАРАГ

Зуны дунд хар морин сарын нэг цагаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр 

Үс засуулвал : Хэл ам хэрүүл тэмцэл ирнэ 

Наран ургах, шингэх : 04.54 - 20.55

Барилдлага: Арвидах 

Шүтэн барилдлага : Сэрэхүй 

Суудал : шороо 

Аргын тооллын 6 сарын 23. Ангараг гараг. Билгийн тооллын 2. Найралт эх одтой улаагчин тахиа өдөр. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвөлгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.