Цаг үеийн мэдээ

       Төв аймгийн Дэлгэрхаан суманд орших Цогт хунтайжийн дуутын хадны бичээс рүү тос, сүү цацаж сүйтгэсэн тухай асуудлыг сошиал сүлжээнд маш их хөндөж байсан. Тэгвэл Дуутын хадны бичээс рүү цацсан тосыг цэвэрлэж хуучин хэвэнд нь оруулсан байна.  

    Уг сайхан үйлсийг Соёлын өвийн үндэсний төвийн Соёлын биет өвийг сэргээн засварлах газрын А.Мөнгөнцоож ахлагчтай судалгааны баг лабораторид хийсэн туршилт болон нэмэлт сорил судалгааны үр дүнд боловсруулсан арга зүйгээр “Дуутын хадны бичээс”-ийн магмын гаралтай цахиурлаг чулуулгийн тосны гүн бохирдлыг арилгаж, цэвэрлэсэн байна.

   Цогт хунтайжийн дуутын хадны дэргэд танилцуулга самбар бол байдаг харин санамж хаягийн самбар байдаггүй. Тиймээс тус сумын соёлын төв, ЗДТГ-аас нэн тэргүүнд санамж бичиг бүхий хаяг хийхээр төлөвлөж байгаа юм байна.

   Мөн дашрамд аялал жуучлалаар явж байгаа иргэдэд сануулахад энэ мэт соёлын үнэлж баршгүй өвийг тахилга, шүтлэгийн зорилгоор эх төрхийг алдагдуулж, сүйдлэхгүй байхыг уриалж байна.  

 

 

 

Таны сурталчилгаа