Цаг үеийн мэдээ

     Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн 276/275 зорчигчийн галт тэрэг өнөөдрөөс буюу 6 дугаар сарын 23-ны өдрөөс хуваарийн дагуу аялж эхэллээ.

     Тус чиглэлийн галт тэрэг зам засварын ажлын улмаас энэ сарын 22-ны өдрөөс тодорхойгүй хугацаагаар явахгүй болсныг Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдэгдэж байсан билээ.

Тодруулбал 6 дугаар сарын 21-ний өдөр орсон хүчтэй аадар борооны улмаас Улаанбаатар-Сайншанд чиглэлийн төмөр замын 554-585 дахь км-т найман хэсэг газарт нийт 2.5 км төмөр замын далан үерийн усанд сэтэрч, эвдрэлд орсон байсан юм.