Цаг үеийн мэдээ

2020.06.24 Лхагва гараг

Зуны дунд хар морин сарын есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр 

Үс засуулвал : Эд мал баялаг төгөлдөр болно

Наран ургах, шингэх : 04.54 - 20.55

Барилдлага : Рашаан

Шүтэн барилдлага : Хурьцахуй 

Суудал : Төмөр 

Аргын тооллын 6 сарын 24. Буд гараг. Үнэг одтой шар нохой өдөр. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Эл өдөр Балжиннямтай өдөр.