Цаг үеийн мэдээ

      Сиэтл-Улаанбаатар чиглэлийн МИАТ ТӨХК-ний тусгай үүргийн онгоц өнөөдөр өглөө Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд 10-11 цагийн хооронд газардах хуваарьтай. Энэхүү нислэгээр нийт 254 хүн эх орондоо ирнэ. 

Үүнд: 

Өндөр настан - 72

Жирэмсэн - 3АНУ

Бага насны хүүхэдтэй гэр бүл - 44

Өвчтэй - 16

Оюутан - 65

Хүндэтгэн үзэх бусад шалтгаантай - 54 тус тус ирэх юм.

     Эдгээр иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Багабаян сувилал, Тоёоко инн буудалд тусгаарлана. Монгол Улсын Засгийн газар, ард түмнээс АНУ-ын Засгийн газар, ард түмэнд нэг удаагийн хамгаалалтын 60 мянган ширхэг өмсгөлийг уг тусгай үүргийн онгоцоор тээвэрлэн зургаадугаар сарын 21-ний өдөр албан ёсоор хүлээлгэн өгсөн юм. 

Эх сурвалж: Улсын онцгой комиссын Шуурхай штаб

Таны сурталчилгаа