2020.06.25 Пүрэв гараг
Зуны дунд хар морин сарын найман цагаан мэнгэтэй шарагчин гахай өдөр
Үс засуулвал : Бие эрхтний хүч сайжирна
Наран ургах, шингэх : 04.54 - 20.55
Барилдлага : Хүчин төгсөх
Шүтэн барилдлага : Авахуй
Суудал : Огторгуй
Аргын тооллын 6 сарын 25. Бархасвадь гараг. Билгийн тооллын 4. Их морь одтой шарагчин гахай өдөр. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр.