Хөвсгөл аймгийн хэмжээнд 18 цагийн байдлаар Ринченлхүмбэ сумын ирц хамгийн өндөр 70,2 хувьтай байна.
Ринченлхүмбэ сумын 3130 сонгогчоос 2198 сонгогч саналаа өгсөн байна. Тус сумын ойролцоох голууд үерлэж зорчих хөдөлгөөн үйлдэхэд бэрхшээлтэй байгаа боловч төрийн байгууллагууд иргэдтэйгээ хамтран ажиллаж аймгийн хэмжээнд хамгийн өндөр ирцтэйгээр сонгуульдаа оролцож байна.
Мөн Цагааннуур сум 66,3 хувьтай, Чандмань-Өндөр сум 66,9 хувьтай, Цэцэрлэг 66,6 хувьтай, Галт, Цагаан-Үүр 65,5 хувьтай саналаа өгсөн байна. Харин хамгийн бага хувьтай 3 сум байгаа гэнэ. Тодруулбал Мөрөн сум 45,6 хувьтай, Төмөрбулаг 51 хувьтай, Тосонцэнгэл 52,1 хувийн ирцтэй байгаа ажээ.