Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын Ерөнхийлөгч болон Гадаад харилцааны сайд нарын түвшинд баярын захидал харилцан солилцлоо.
Талууд баярын захидалдаа ардчилал, хүний эрхийн үнэт зүйлсэд суурилсан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.
Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улс хооронд 1970 оны 6 дугаар сарын 29-ны өдөр анх дипломат харилцаа тогтоосон бөгөөд Улаанбаатар болон Ром хотноо харилцан ЭСЯ-аа нээснээс хойш хоёр улсын улс төр, худалдаа, эдийн засаг, соёл боловсролын хамтын ажиллагаа идэвхжиж байгаагийн нэг илрэл нь худалдааны нийт эргэлтийн хэмжээ 2016 оноос хойш жил бүр 30 гаруй хувиар тогтмол өссөн байна.