Улсын онцгой комисс өнөөдөр /2020.06.30/ 11:00 цагт хуралдаж коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буюу хөл хорионы дэглэмийг сунгах эсэхийг шийднэ.
Мөн Монгол Улсад коронавируст халдвар хүн амын дунд тархах эрсдлийн ес дэх шатны үнэлгээг Халдварт өвчин судлалын үндэсний төвд хийсэн дүнг танилцуулах юм .