МАН-ын VII дугаар Бага хурал өнөөдөр 87.5 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. Тэрээр хэлэхдээ : МАН-ын Бага хурал амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн хурлаар Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн баталлаа. Монголын ард иргэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг багаар нь дэмжиж итгэл хүлээлгэсэн учир түүнийг үргэлжлүүлэн Ерөнхий сайдаар ажиллуулахад санал нэгдэн 100 хувь дэмжлээ. Ерөнхийлөгчид өргөн барина. Ирэх дөрвөн жилд маш хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Бидэнд 2.9 тэрбум ам.долларын гадаад өрийг төлөх хариуцлага ирж байна. МАН-д эхлүүлсэн шинэчлэлээ дуусгах хариуцлагатай шаардлага бий. Тийм учраас би МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар үргэлжлүүлэн ажиллана гэлээ.