Прокурорын байгууллагын түүхт 90 жилийн ойг угтаж Улсын Ерөнхий Прокурорын газраас зохион байгуулсан “Прокурор-90” аяны хүрээнд Тээврийн прокурорын газар нь “Шийдвэрлэлт-2020” нэгдсэн арга хэмжээг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газар, Төмөр зам дахь Цагдаагийн газар, Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтэстэй хамтран зохион байгуулж, дүнгээ гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилгоор зохион байгуулсан уг нэгдсэн арга хэмжээнд прокурорын ажлын үр дүнгээр бусдыгаа хошуучилсан Тээврийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ч.Батбаатар, мөрдөгчдийг мэргэжлийн удирдлагаар хангах үүргээ үр дүнтэй хэрэгжүүлсэн Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Насанбат, үр дүн гарган ажилласан мөн хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ж.Батаа, мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Жавхлан нарыг Тээврийн прокурорын газар, Тээврийн цагдаагийн албаны “Өргөмжлөл”, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулсан байна.