Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Эрүүл мэндийн салбарыг амжилттай удирдан яваа чадварлаг удирдагч. УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшин сонгогдож гишүүний тангарагаа өргөсөн тэрээр өнөөдөр өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ.

Д.Сарангэрэл : Хийсэн ажил ихтэй, хэрүүлийн бузаргүй 4 жил байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Үүний төлөө хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэнэ. Ялангуяа гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын чиглэлд гишүүн-ээжүүд, эмэгтэйчүүдтэйгээ хамтарч тууштай ажиллана. УИХ-ын танхимаас увайгүй үг, үйлдэл гарах нь Монголын нийгэм, ялангуяа хүүхэд залуучуудад буруу үлгэр дууриал болж хор хохирол учруулдаг билээ. Энэ хүндэт танхим , энэ хүндэт индэр шударга ёс, хөгжил дэвшлийн төлөө ур ухаанаа уралдуулсан улс орны төлөөх оюуны уурхай байхыг хүснэ гэжээ. 

Таны сурталчилгаа