Цаг үеийн мэдээ

МИАТ ТӨХК-ийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаартай нислэг техникийн шалтгаанаар БНХАУ-ын Бээжин хотод 13:23 цагт техникийн буулт хийжээ.

Тус нислэгийн 170 зорчигчийг БНХАУ-ын Бээжин хотоос авчрах агаарын хөлөг Улаанбаатар хотоос  хөөрч 17:00 цагийн үед Бээжин хотод  газарджээ. Нислэгийн бүрэлдэхүүн зорчигчдоо хүлээн авч Бээжин -  Улаанбаатар чиглэлд нисэх бэлтгэлээ хангаж байна.  

Эх сурвалж : МИАТ 

Таны сурталчилгаа